Monday, April 24, 2017

ХАМРЫН ХИЙД, САКУРА ЦЭЦЭГ ҮЗЭХ АЯЛАЛ

Аяллын зарилго: 19-р зууны Их соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзан Равжаагийн байгуулсан Хамрын хийд буюу Дэлхийн энергийн төвтэй танилцан хийморио сэргээн эрч хүч Энерги авах, мөн Монгол сакура мод цэцэглэхийг харах зорилготой аялалд та бүхнийг хамрагдахыг урьж байна.

Аяллын маршрут: Улаанбаатар – Сайншанд хот – Хамрын хийд – Мээм хад – Шамбалийн орон – Энергийн төв – Бясалгалын 108 агуй – Хүслийн хар уул – Сайншанд хот - Улаанбаатар


ТАХ: 100.000₮ Автобусаар ирж буцах зардал, хөтөч болон , аялах газрын тасалбар , гэр буудал,өдрийн 2 хоолтой.
Аяллын хөтөлбөр:
Өдөр-1 - 07:30 Sky дэлгүүрийн хойно цуглараад аялалдаа гарна. 
- 14:00 Сайншанд хотод ирж өдрийн хоолоо идэх
- 15:00 Өдрийн хоолны дараа Сайншанд хоттой танилцах аялал хийн Ноён хутаг Данзан Равжаагийн музей үзэх.
- 17:00 Сайншандаас “Говийн өглөө” гэр баазруу хөдлөх
- 18:00 Оройн хоол
- Оройн хоолны дараа олс таталт, АХА зэрэг хөгжөөнт тоглоом тоглоно.
Өдөр-2 
- 07:00 Өглөө эртлэн босож нар мандахыг харж энэ өдрийн аяллаа эхэлнэ.
- Говьд нар мандахыг харан нарнаас энерги авч, Хамрын хийд рүү явах замдаа Мээм хаданд мөргөж, залбирал үйлдэн /энд сүүн тахил өргөдөг/ цааш явган явсаар хийдэд очиж айлтгал ном бичүүлнэ. 
- Шамбалын орон руу өргөл, мөргөлийн тусгай жим Их хонх цохих зан үйл үйлдэнэ.
- Хилэнцийг арилгах алтан хаалгаар орон өөрийн бие, хэл, нүгэл хилэнц бүхнийг наминчилна. Мөн энергийн төвд очиж энерги авна. 
- Ингээд овооноос бууж Ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулна. Энэхүү дууг нэг удаа бүтнээр нь дуулахад 1000 удаа тарни уншсантай дүйцэх буян үйлдсэнтэй адил гэлцдэг билээ. \Дууны үгийг тараана.\ 
- Өдрийн хоол \ Бааз дээр урьдчилан бэлдсэн хоол иднэ\
- Өдрийн хоолны дараа “Эхийн умай” орж ариусах, “Бясалгалын агуйд” орж бясалгал үйлдэх.
- Ноён хутагтын шавилан сууж байсан хадан сэнтий суудал зэргийг сонирхон
- Монгол Сакура модыг үзнэ. 
- Хан Баянзүрх уул буюу “Хүслийн уул”-нд машинаар явж залбирал үйлдэнэ.
- Сайншанд хот руу хөдөлнө.
- 18:00 Оройн хоолоо Сайншанд хотод 
- Оройн хоолны дараа УБ-хотын зүг хөдөлнө. 
- 00:00 цагийн үед бид Улаанбаатар хотод ирж энергийн аяллаа өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

• Тээврийн хэрэгсэл /Дунд оврын автобус/ 
• Жуулчны баазад хонох зардал
• Хөтөлбөрт орсон хоол
• Үзвэр үйлчилгээний төлбөр 
• Аяллын хөтөч 
• Зохион байгуулалтын зардал
• Цэвэр ус



No comments:

Post a Comment